Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тохиодог. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Өнөөдрийн өдрийг буян төгөлдөр хурааж, нүгэл хилэнцийг өчүүхэн ч үйлдэлгүй, утга учир дүүрэн өнгөрүүлдэг юм.
0 сэтгэгдэлтэй