728 x 90

Балбад шөнө болсон газар хөдөлснөөс 128 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртээд байна

Балбад шөнө болсон газар хөдөлснөөс 128 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртээд байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Балбын баруун хойд дүүргүүдэд урд шөнө дундын үед хүчтэй газар хөдөлж, 128 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтэж бэртжээ. Гэмтсэн хүмүүст туслахаар нисдэг тэрэг болон хуурай замын цэргүүд  ажиллаж байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг эрх баригчид мэдэгдсэн бөгөөл олон газартай харилцаа холбоо тасарчээ.


 Иймд аврах нисдэг тэрэгүүд тус бүс нутаг руу нисч, аюулгүй байдлын албаныхан нурангин доороос шархадсан болон нас барсан хүмүүсийг гаргах ажлыг хийж эхэлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний гулгалтаас болж боогдсон зам, уулын жимийг цэргүүд цэвэрлэж байна. Нисдэг тэрэгнүүд эмнэлгийн ажилчид болон эм тариаг тэндхийн эмнэлгүүдэд хүргэжээ.


Газар хөдлөлтийн голомт болсон Жажаркот дүүрэгт 92 хүн нас барж, 55 хүн шархадсан гэх мэдээлэл байна. Мөн хөрш зэргэлдээх Рукум дүүрэгт наад зах нь 36 хүн амиа алдаж, олон байшин нурсан бөгөөд гэмтсэн 85 хүн орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Олон хүн гэртээ унтаж байх үед  газар хөдөлснөөс олон хүн дарагдаж нас баржээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 800 гаруй километрийн зайд орших Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод мэдрэгдсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ