728 x 90

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 15-20 м/с хүрч хүчтэй салхилж, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.  Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
 -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
 -Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
 -Халтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
 -Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,
 -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлж байна.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ