728 x 90

Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр

Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 23. Адъяа гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр.

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ