728 x 90

"Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном Францын “Түүхийн болзоо” наадмын Гран-при шагналыг хүртлээ

"Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном Францын “Түүхийн болзоо” наадмын Гран-при шагналыг хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Парисын Нантерре Их сургуулийн багш, түүх судлаач Мари Фавэругийн бичсэн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном Франц улсын Блуа хотноо болдог “Түүхийн болзоо” наадмын Гран-при шагналыг хүртжээ. Уг шагнал нь Францын түүхийн сэдэвт бүтээлийн хамгийн том шагнал юм. Хатагтай Мари Фэвэру (Marie Favereau Doumenjou) Монголын эзэнт гүрэн, тус эзэнт гүрний нэгэн том хэсэг нь байсан Алтан ордны улсын талаарх "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”  (The Horde: How the Mongols changed the World) номоо 2021 онд бичсэн бөгөөд 2023 оны тавдугаар сард "Монсудар" хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан гаргасан байдаг.

Анх Харвардын их сургуулийн хэвлэлийн газарт англи хэлээр хэвлүүлсэн тус бүтээл хэвлэгдсэн цагаас судлаачид, тэр тусмаа монгол судлаачид, монголын түүхийг сонирхон уншигчдын сонирхлыг татсан юм. Уг номд Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас үүссэн Алтан Орд улсын түүхэн нөхцөл, засаглал, хөгжил, оршин тогтнох хугацаандаа нүүдэлчин шинжээ хадгалахын зэрэгцээ орчиндоо зохицон хувьсаж, өөрчлөгдсөн түүхийг судалгаагаар гаргаж тавьж, Алтан Ордын үндсийг тавигч, Чингис хааны ууган хүү Зүчийн удмынхны үе залгамжлан баримталж ирсэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бодлогыг шинжлэн судалж, судлаачийн үнэлэлт дүгнэлтийг өгчээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ