728 x 90

Ховд аймгийн цэцэг сумын Соёлын төвийг алдарт морин хуурч М.Довчингийн нэрэмжит болгов

Ховд аймгийн цэцэг сумын Соёлын төвийг алдарт морин хуурч М.Довчингийн нэрэмжит болгов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ховд аймгийн Цэцэг сумын Соёлын төвийг энэ онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,  алдарт морин хуурч Мижидийн Довчингийн нэрэмжит болгожээ.

М.Довчин нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 44 жил морин хуурч, хөгжимчин, ангийн дарга, багшаар ажиллажээ. 

1960 оноос бүжгийн хөгжим, гоцлол дуу, хөгжимт жүжгийн хөгжим найрал дуу зэрэг 100 гаруй бүтээл туурвиж, театрынхаа урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. 
Мөн баруун монголын олон угсаатны ая, аялгуу  “Ихэлийн татлага” хэмээх ном туурвин олон нийтийн хүртээл болгосон юм.

М.Довчинг 1999 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан ба тэрээр 300 гаруй шавь бэлтгэсний 200 гаруй нь мэргэжлийн морин хуурч юм. 

Тус уран бүтээлчийг алдаршуулах,  хөгжмийн зохиол бүтээлийг залуу хойч үеийнхэнд сурталчлан таниулах ажлыг Цэцэг сумын соёлын төвийн хамт олон цаашид үе шаттай зохион байгуулна.

Уран бүтээлчийн гэр бүлийн зүгээс өдгөө "Довчин хуурч" сан байгуулжээ. Улмаар сумын 100 жилийн ойд зориулж 100 морин хуурч тоглуулах юм байна.   

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ