728 x 90

"Х.НЯМБААТАРАА, өчигдрийн ТЭГ зогсолт арай л худлаа байсан шүү"

"Х.НЯМБААТАРАА, өчигдрийн ТЭГ зогсолт арай л худлаа байсан шүү"
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Улаанбаатар хотын автозам  өчигдөр орой шөнийн 00 цаг хүртэл түгжирч, автобус унаа нь хүрэлцэхгүй хүйтэнд иргэд хөлдөж үхэхээ бараг дөхлөө. Цахим орчинд олон ч хүн бухимдлаа илэрхийлж, зарим нь нөхцөл байдлыг өөр өөрсдийнхөөрөө  тайлбарлаж байв. Дийлэнх иргэд энэ түгжрэлийг зохиомол түгжрэл гэдэгтэй санал нэг байсан юм. Тэдний үзэж буйгаар хэзээ ч ийм түгжрэл Улаанбаатарт болж байгаагүй.


Таван цаг түгжрэнэ гэдэг арай л үнэмшилгүй хэмээн пост түгээж байв. Учир нь сургуулийн хүүхдүүд амарсан байхад ийм зүйл болж байгаа нь Төрийн эрх баригчдын хийж байгаа зүйл, албаар ийм түгжрээг бий болголоо гэх иргэд олон байсан юм.  Тухайлбал, "Тэг зогсолт  Хотын түгжрэлийг  бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй  холбоотой. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын  хуулийн төсөлд хотод төлбөртэй бүс тогтоох заалт яваа. Иргэд үүнийг нь эсэргүүцэж буй учир  энэ хуулийг  батлуулахын  тулд хотод түгжрэл үүсгэлээ" гэж хардсан юм . Үүнийг үгүйсгэх аргагүй. Үргэлж түгжирч байдаг хотод гэрлэн дохиогоо удаан асааж, төмөр замаар ойрхон давтамжтай  галт тэрэг явуулахад л халтиргаа гулгаатай байгаа хотын замд хангалттай шалтгаан байж мэдэх юм.


 Зарим иргэд "Х.Нямбаатараа түгжрэл чинь арай л худлаа байсан шүү" гэсэн пост ч багагүй харагдаж байсан. Ингэж түгжрээчихээд төлбөртэй бүс, тэгш сондгой тоогоор автомашин явуулах аргаа л гарц болгох вий гэж таамаглаж буй иргэд ч олон байсан юм.

Юу гэж л төр засаг удирдаж байж тийм хөгийн, явуургүй, хорлонтой зан эрх баригчид гаргах вэ гэж бодогдох зуур хэдэн их наядаар нь хулгайлаад Ард түмэн минь "Нүүрсний сонсгол нэг л явахгүй байна" цахимаар мэдээлэл та нараасаа авья гээд сууж байгаа залийг нь бол иргэд гадарлахтайгаа болсон учир түгжрэл дээр иргэдээс зөрөх үндэслэл надад лав гарсангүй. Шийтгэе, хариуцлага тооцъё гэвэл УИХ-ын танхимд олон л "худгайчууд" бий.

Яахав түгжрэлийг албаны хүмүүсээр тайлбарлуулсан. ТЭГ зогсолт юунаас болсон бэ гэсэн тайлбарыг харин хурдан шуурхай хийлгэсэн шүү.  Тэр тайлбар нь "2023 оны 11-р сарын 08-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж ТЭГ зогсолт хийсэн шалтгаан нөхцөлийг тогтооход.

 1.СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.

 2.БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.

 3.Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.

4.ХУД-ын ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна. Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна"гэж хэлсэн. Гэхдээ л... иргэд эргэлзэж байна. Урд өмнө гарч байгаагүй Улаанбаатарын тэг зогсолт улстөрийн шоу байсан уу, Х.Няамбаатар аа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ