728 x 90

Хамгийн том цэнхэр алмаз 44 сая доллараар зарагджээ

Хамгийн том цэнхэр алмаз 44 сая доллараар зарагджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Bleu Royal ангиллын цэнхэр очир эрдэнэ  Женев хотод болсон дуудлага худалдаагаар 44 сая ам.долларын үнэ хүрсэн тухай Reuters мэдээлэв. Худалдан авагч нэрээ нууцлахыг хүсжээ.

Далайн цэнхэр өнгөтэй, лийр хэлбэрийн үнэт чулууны захаар цагаан очир эрдэнэ шигтгэсэн бөгж 17,61 каратын жинтэй.

Гэхдээ энэ үнэт чулуу өмнө нь арилжаалагдсан очир эрдэнээс хамгийн үнэтэй нь биш. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр бас нэг том цэнхэр очир эрдэнийг 450 сая хонконг доллараар арилжсан нь тухайн өдрийн ханшаар 57.5 сая ам.доллартай дүйнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ