728 x 90

Хоёр арена Монголын волейболын холбоотой хамтран ажиллахаар болжээ

Хоёр арена Монголын волейболын холбоотой хамтран ажиллахаар болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын Волейболын Холбоо манайд хамгийн томд тооцогдох, хувийн хөрөнгө оруулалттай спортын бүтээн байгуулалтууд болох “Аррэнжментвишн Энтертайнмент” ХХК-ийн “AIC Steppe Arena – Мөсөн Өргөө” болон “Уран Палас” ХХК-ийн “UG Arena” ордонд волейболын спортын тэмцээн, эвент зохион байгуулах чиглэлээр урт хугацааны хамтран ажиллах Хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёслолын үйл ажиллагаа Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд боллоо.


Хамтын ажиллагааны хүрээнд тус орднуудад Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулахаас гадна бусад төрлийн волейболын спортын арга хэмжээ, олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах, мөн волейболын шигшээ багийн тамирчдыг бэлтгэлжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах үүд хаалгыг нээж байгаа ажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ