728 x 90

Цаг агаар эрс хүйтэрч, зам, даваа хаагдах эрсдэлтэй байвал өвлийн амралтад өөрчлөлт оруулах боломжтой гэв

Цаг агаар эрс хүйтэрч, зам, даваа хаагдах эрсдэлтэй байвал өвлийн амралтад өөрчлөлт оруулах боломжтой гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Боловсролын ерөнхий газраас хичээл сургалтын үйл ажиллагааг өвөлжилт хүндэрвэл зохицуулалт хийж, өвлийн амралтыг сунгах талаар зөвлөмж мэдээлэл гаргалаа. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл хуваарийн дагуу өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эхэлнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумын нутгаар цас их орж, 2023 оны  арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн II улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой хэмээн БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газраас мэдэгдэв.

Хэрэв цаг агаар эрс хүйтэрч, зам, даваа хаагдах эрсдэлтэй байвал өвлийн амралтад ч дээрх зохицуулалтыг хийх боломжтой гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ