Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газар өчигдөр 11:00 цагийн орчим малчин З малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 27 настай, эрэгтэй З-г эрэн хайх ажиллагааг 22:10 цагаас зохион байгуулсан байна.
Түүнийг гэрээсээ баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар малтайгаа төөрсөн байсныг эсэн мэнд олжээ.
0 сэтгэгдэлтэй