Дэлхийн шилдэг холимог тулааны холбоо буюу “One Championship”-ээс З.Шинэчагтгын ээлжит тулааныг зарласан байна. 27 настай түүний хувьд ирэх оны нэгдүгээр сарын 13-нд Квон Вон Ильтэй тулалдахаар болжээ. Сүүлд З.Шинэчагтга нь өнгөрсөн есдүгээр сард Руи Чэнтэй тулалдан ялалт байгуулсан нь "ONE Championship” дэх түүний зургаа дахь ялалт юм. Өрсөлдөгч нь 28 настай Квон Вон Иль нь 16 тулаанаас 12-т нь ялж байжээ. Тэрбээр, өнгөрсөн зургадугаар сард сүүлийн ялалтаа авсан байна.
Квон Вон Иль өмнө нь таеквондогоор хичээллэж байгаад ахлах сургуулиа төгсөх жилдээ холимог тулаан руу орж, Солонгос, Япон, Филиппинд болсон тулаанд оролцож, 7-0-ийн харьцаагаар ялсан туршлагатай.
0 сэтгэгдэлтэй