Эль Салвадор улсад болсон 72 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд 84 орны мисс оролцсоноос Никарагуа улсын гоо бүсгүй Шейннис Паласиос түрүүлжээ.
Тус тэмцээний гоо бүсгүйн титмийг хүртэж буй Никарагуа улсын анхны оролцогч нь Паласиос болж байна. Тэмцээний хоёрдугаар байранд Тайландын мисс, гуравдугаар байранд Австрали улсын мисс тус тус шалгарав.
Тэрбээр өөрөө сэтгэл зүйн асуудалтай нүүр тулж байсан учир сэтгэцийн эрүүл мэндийг сурталчлах чиглэллд ажиллах зорилготой аж.
Тэмцээний сүүлийн шатанд оролцогчдоос "Амьдралынхаа нэг өдрийг ямар хүний оронд өнгөрүүлэх вэ" гэсэн асуулт асуухад Паласиос Паласиос 18-р зууны Английн зохиолч, гүн ухаантан Мэри Воллстоункрафтыг хэмээн хариулсан нь түүний ялалтад чухал нөлөө үзүүлсэн байна.
Мэри Воллстоункрафт нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч нэгэн байсан бөгөөд феминизмийн анхдагч хүмүүсийн нэгт тооцогддог.
0 сэтгэгдэлтэй