728 x 90

Монголын говиос шувуу төст үлэг гүрвэлийн шинэ зүйлийг оллоо

Монголын говиос шувуу төст үлэг гүрвэлийн шинэ зүйлийг оллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Палеонтологичид Монголын Өмнөговь аймгийн Баруун Гоёот гэдэг газраас шувуу төст жижиг үлэг гүрвэлийн бүтэн биеийн чулуужсан араг ясыг олсон тухай PLOS One сэтгүүлд мэдээлжээ. Үлэг гүрвэлийн чулуужсан араг ясны байрлалаас харахад толгойгоо хоёр хөл дээрээ тавиад биеэ сүүлээрээ сайтар ороож, тав тухтай хэвтэж буй нь унтаж байгаа шувуу мэт харагдана.


Судалгааны багийнхан үүнийг урт сүүл, урт хөл, богино урд мөчтэй жижиг теропод (хоёр хөлтэй махчин үлэг гүрвэлийн) төрөл болох альвареззавр гэж тодорхойлжээ. Альваресзаврид нь манирапторан хэмээх үлэг гүрвэлийн томоохон бүлэгт багтдаг бөгөөд тэдний хамгийн ойрын төрөл болох шувууд болон шувуу төст үлэг гүрвэлүүд багтдаг. Энэ жижиг альвареззаврын дүр төрх нь Монголоос олдсон “Sinornithoides youngi” болон “Mei long”бусад хоёр үлэг гүрвэлийн олдвортой төстэй буюу унтаж буй шувуу шиг дүр төрхтэй байлаа. Эдгээр хоёр олдвор нь манирапторан бүлгийн өөр нэг төрлийн үлэг гүрвэлийн троодонтид бөгөөд шувуутай илүү төстэй төрөл юм. "Нугас шувуу далавчнынхаа доор толгойгоо нугдайлган унтдагийг бид бүгдээрээ мэднэ. Энэ бяцхан үлэг гүрвэлийг яг ижилхэн байрлалтай унтаж байгааг та бүхэн харж байна.


Энэ бол өнөө үеийн шувуудын өвөрмөц зан авир юм. Харин одоо бид энэ зан авир нь зөвхөн шувуунд байдаг өвөрмөц шинж чанар биш гэж хэлж болно " гэж  судалгаанд оролцоогүй хөндлөнгийн шинжээч Чикаго хотын Байгалийн түүхийн музейн чулуужсан мөлхөгчдийн туслах куратор палеонтологич Др. Жингмэй О'Коннор CNN-д ярьжээ.


Олдворыг судалсан эрдэмтэд, энэ үлэг  гүрвэл нь шинэ төрөл зүйл болохыг тогтоож, түүнд “Jaculinykus yaruui” гэсэн нэр өгчээ. Энэ нэрийн эхний үг нь домогт луу болох Якулус, эртний грек хэлээр сарвуу гэсэн утгатай оникус гэсэн үгний нийлбэр бол зүйлийн нэр буюу сүүлчийн үг нь яаруу, түргэн гэсэн монгол үгнээс гаралтай.


“Якулиныкус яарууи” 70 сая жилийн өмнө Цэрдийн галавын төгсгөлд (145 саяас 66 сая жилийн өмнө) амьдарч байсан бөгөөд бие гүйцэх үедээ хамраас сүүлний үзүүр хүртэл ердөө 1 метр урттай  гэдгийг судалгааны багийн ахлагч, Японы Хоккайдогийн их сургуулийн Палеобиологийн судалгааны багийн докторант Кохта Кубо хэллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ