Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гишүүд Лондон хотноо Их Британийн хаан III Чарльзаас тус улсын төрийн дээд одонг гардаж авсан байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд тус хамтлаг багтаж байгаа юм.
Охидын хамтлагийн урлагаар дамжуулан байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Британийн төрийн MBE (Member of the Most Excellent Order of the British Empire) хэмээх одонгоор шагнаж буйг Букингэмийн ордонд болсон ёслолын ажиллагааны үеэр зарлажээ.
MBE нь Британийн төрийн тав дахь буюу хамгийн доод зэрэглэлийн одон бөгөөд урлаг, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөө амжилт гаргасан хүмүүст олгодог юм.
0 сэтгэгдэлтэй