728 x 90

Угаалгын машинд гацсан 4 настай хүүг аварчээ

Угаалгын машинд гацсан 4 настай хүүг аварчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргаж авчээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нэгэн айлд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан байна. Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ