“Ховд аймгийн Дөргөн суманд эрэгтэй хүний цогцос олдсон” гэх дуудлага энэ сарын 28-ны 04:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагыг шалгахад, 40 настай, эрэгтэй "Д" нь хоолой, амаа скочоор ороолгуулж нас барсан байдалтай олджээ.
Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байж болзошгүй гэв.
0 сэтгэгдэлтэй