Үндэсний бөхийн “Пепси Алтан” багийн тойргийн барилдааны хоёрдугаар шат эхэллээ.
Энэ шатны хамгийн сонирхолтой учраа өнөөдөр болох бөгөөд Архангай-Булган аймгийн бөхчүүдийн өрсөлдөөн үзэгч олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Анхдугаар Алтан цомд түрүүлсэн Архангай аймгийн багт отгон арслан М.Бадарч багтаагүй бол Булган аймгийн баг өнгөрсөн жилийн гашуун ялагдлаа давтахгүйг хичээж байгаа нь лавтай. Архангай аймгийн багаас С.Сүхбат, Л.Отгонбаатар, Э.Мөнхжаргал нар энэ жил цол ахисан байна.
0 сэтгэгдэлтэй