728 x 90

БАРИМТ: Д.Бат-Эрдэнийн үеэл, туслахууд “Тавантолгой” ХК-д алба хашсан, тушаал, тогтоол архивт байхгүй

БАРИМТ: Д.Бат-Эрдэнийн үеэл, туслахууд “Тавантолгой” ХК-д алба хашсан, тушаал, тогтоол архивт байхгүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нотлон баримтыг шинжлэн судлах түр хорооны хуралдаан эхэллээ. “Нүүрсний сонсгол” тодотголоор олон нийт илүү сайн мэдэж буй. Энэ сонсголын эхний шат орон нутгийн Тавантолгой ХК-ийн асуудлыг судална. Хуралдааны эхэнд шинжээч мэдээлэл өгч байна.

Мэдээллээс анхаарал татах хэсгийг хүргэе. Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор Тавантолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох орон нутгийн төлөөллийг ИТХ төлөөлөгч С.Сугираар томилсон. Хоёр өдрийн дараа тогтоолоо хүчингүй болгож, Д.Бат-Эрдэнэ болгосон.

2009.01.16-нд ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж эхэлсэн. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөллөөр томилсноороо хууль зөрчсөн.

ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлыг 51 хувь эзэмшдэг Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой ч 2009.05.01-нээс 49 хувийн талаар шийдвэрлэж ирсэн байна. Д.Бат-Эрдэнийн үеэл Б.Түвшинбаяр 2012-2016 онд ТУЗ-ийн даргаар ажилласан. Дахиад 2021-2023 онд ажилласан. Д.Бат-Эрдэнийн үеэл Ч.Цэцэг-Өлзий 2013 онд Гүйцэтгэх захирлаар ажилласан. Д.Бат-Эрдэнийн туслах Р.Сэддорж 2014-2020 онд мөн Гүйцэтгэх захирлаар ажилласан.

“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг. “Ажнай корпораци” 19.78 хувь (Д.Бат-Эрдэнэ). 16.31 хувийг “Шандас Импекс” ГХО эзэмшдэг. 12.91 хувийг нээлттэй арилжаалдаг, иргэд олон нийт эзэмшдэг.

ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд  нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.

Р.Сэддорж хамгийн өндөр буюу 353.9 сая төгрөг авсан.

ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд 31.5 мянга, Г.Цог-Өрнөхөд 32.4 мянган ам.доллар зэрэг буцалтгүй тусламжууд олгосон.

Архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, баримт материалаа бүрэн хүлээлцээгүй. Хяналт шалгалтад үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй байсан.

2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 2019-2022 оны ТУЗ-ийн тэмдэглэл байхгүй. 1995-2010 оны Гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2015 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 оны хөрс хуулалтын ажлын гэрээ байхгүй. 1995-2004 онд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй.

Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш гурван удаа солигдсо зэрэг асуудалтай.

Архивын сан хөмрөгийн талаар бүртгэл иж бүрэн бус. Тооллого хийхэд дугааргүй 386 боть байсан. Нэмэлтээр жагсаалт үйлдүүлсэн. 1893 боть бүртгэлтэй байхаас 1821 нь хадгалагдаж байсан. Дутуу 72 ботийн хувьд зарим албан тушаалтнууд хуулийн байгууллагууд шалгагдаж байгаатай холбогдуулан татаж авсан байсан.

Гэрчээр өнөөдөр:

  • Г.Алтансүх, АМГТГ даргаар ажиллаж байсан
  • Д.Артаг, Гүйцэтгэх захирал
  • Ц.Батсайхан, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал
  • Болд-Эрдэнэ, уул уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтсийн захирал, ерөнхий инженер
  • Н.Лхагвадорж, маркшейдерийн инженер. ИРЭЭГҮЙ
  • П.Мөнхтуул, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал
  • Н.Сугар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга
  • Х.Түмэнбаяр
  • Г.Шүрэнхишиг, удирдлагын багт ажиллаж байсан.
  • Н.Энхбат, НИТХ-ын төлөөлөгч
  • Ц.Доржсүрэн нар иржээ.

Шинжээчийн танилцуулга болон холбогдох гэрчээс түр хорооны гишүүд асуулт асууна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин. 103.212.117.48
    11 сарын өмнө

    Ёстой алдаг юм байнаа.Улс Монголын төлөө зүтгэсэн нэг ч хүн алга. Тэд мөнхөд энэ Монголын газар шороо бидний Өлгий гэж бодсонгүй. Хойч үеэ бодсонгүй. Урвагч нарыг шууд цаазал.Жирийн хүн өнчин ишиг хулгайлахад олон жилийн ялтай. Урвагч нар тэр бумаар хулгайлахад хэдхэн төгрөгөөр торгоно. Хууль гэж сөнөжээ.

Шинэ мэдээ