728 x 90

Хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг камерын хяналтаар шуурхай илрүүлжээ

Хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг камерын хяналтаар шуурхай илрүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Ногоон бүс” камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06:10 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байгааг цагдаагийн байгууллагаас онцлов.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ