Жуулчин эмэгтэй акулын дайралтанд өртөж амиа алджээ Даваа гарагт Багамын аралд сэлүүрт завиар зугаалж яваад акул дайрсны улмаас нэгэн эмэгтэй амиа алджээ. Бостоноос айлчилж байсан 40 гаруй насны эмэгтэй гэр бүлийнхний хамт байсан бөгөөд Нью-Провиденсийн баруун хэсэгт байрлах нэгэн амралтын газрын ойролцоо халдлага гаржээ.
"Хохирогчид амьсгалын замын массаж хийсэн. Гэвч түүний биеийн баруун тал, баруун ташааны хэсэг, баруун дээд мөч нь хүнд гэмтэл аван газар дээр нь нас барсан” гэж цагдаа нар мэдэгдэв.
Багамын арлуудад акулын дайралт тийм ч их тохиолддоггүй ч сүүлийн үед хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Арваннэгдүгээр сарын 21-нд 47 настай Герман эмэгтэй Гранд Бахамын Уэст Эндийн усанд шумбах аялал хийж байгаад акултай тааралдсаны дараа сураггүй алга болжээ.
2022 оны есдүгээр сард 58 настай америк эмэгтэй гэр бүлийнхэнтэйгээ Нью Провиденсийн усанд шумбаж байхдаа акулын дайралтанд өртөж амиа алдсан юм.