728 x 90

БНСУ-д Монгол иргэн үнэмлэхгүй жолоо барин, зам тээврийн осол гаргажээ

БНСУ-д Монгол иргэн үнэмлэхгүй жолоо барин, зам тээврийн осол гаргажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНСУ-д жолооны үнэмлэхгүй Монгол залуу ачааны машин жолоодож яваад явган хүний зам руу орон автобусны зогсоол дээр зогсож байсан нэг хүнийг хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ. Сөүл хотын Сондон хотын цагдаагийн газраас 30 гаруй насны Монгол улсын иргэн А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн ачааны машинаа жолоодож яваад автобусны буудлыг мөргөж, улмаар хагарсан шилэнд БНСУ-ын нэг иргэн оногдож гэмтсэн бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин Монгол залуу хэргийн газраас ойролцоох худалдааны төв рүү зугтсан ч таван минутын  дараа цагдаа нарт баригдсан байна. Осол гарах үед А нь согтуу байгаагүй бөгөөд ослын яг шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 66.181.177.52
    11 сарын өмнө

    Бид л мэдэхгүй болохоос биш ийм хэрэг Монголчууд биднээс их байдаг .Монголдоо байдаг юм шиг хэнэггүй , хариуцлагагүй хүнд баярлалаа гэдэг үгийг хэлж чаддаггүй тийм үгэнд харам. Өөрсдийгөө асар өндөр зиндаанд тавьчихсан. Ихэнх л хүний газар барлаг байж их зантай .Баян орныхон шиг болчихвол тэнгэрийн амьтан шиг томорно.

Шинэ мэдээ