728 x 90

60 настай эрэгтэйг 15,16 настай хүүхдүүд зодож, хөнөөжээ

60 настай эрэгтэйг 15,16 настай хүүхдүүд зодож, хөнөөжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Иргэн 66.181.177.52
    10 сарын өмнө

    Ээ бурхан минь eр нь манай дараагийн үe эвгүй болсон бна лээ.Миний харсан зүйл автобусанд 3-4 р ангийн 3 эрэгтэй хүүхэд нэгнийхээ толгой руу цохиод байхаар нь болохгүй шүү гэмтэнэ гэж хэлсэн чинь бид нар өөрсдийгөө мэдчиe гээд өөдөөс хэрэлдээд бгаа , тэгээд нэг цайны газар хоол идээд сууж бсан 3 согтуу охин 11-12 р анги байх мэдэхгүй ээ арай аймшигтай болж байна нэг л өдөр миний харсан зүйл .Эцэг эхчүүдээс 100% хамаарана шүү

Шинэ мэдээ