Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд дулаан хувцаслах, хальтиргаа гулгаанаас болгоомжлох, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг иргэдэд зөвлөж байна. Өнгөрсөн шөнө цасан шуурганы улмаас замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, цасан бүрхүүл тогтон, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.
Зам, даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
0 сэтгэгдэлтэй