728 x 90

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн чуулганыг хамгийн олон тасалсан бол С.Батболд хоцролтоороо тэргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн чуулганыг хамгийн олон тасалсан бол С.Батболд хоцролтоороо тэргүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын чуулганы 2023 оны арваннэгдүгээр сарын ирцийн мэдээ гарчээ. Тодруулбал өнгөрсөн сард УИХ 10 удаа хуралдсан байна. Гишүүдээс Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нарын 16 гишүүн хуралдаа бүрэн буюу 10 удаа суужээ. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа чуулганы хуралдаанд оролцсон байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн хамгийн их буюу дөрвөн удаа чуулганы хуралдааныг тасалсан бол Ж.Батсуурь, Ц.Идэрбат, Ш.Раднаасэд гурван удаагийн таслалтаар удаалжээ. Чуулганы хуралдаанаас хамгийн олон удаа хоцорсон гишүүн нь С.Батболд. Түүний араас Д.Ганбат, Ж.Эрдэнэбат гишүүн бичигдсэн байна. Өнгөрсөн сард Д.Өнөрболор болон Н.Энхболд гишүүн хамгийн олон буюу таван удаагийн гадаад томилолтын улмаас хуралдаа оролцоогүйг ирцийн мэдээллээс харж болно. Шүүхээс Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Тэрбээр ирцийн бүртгэлд "чөлөөтэй" хэмээн бичигджээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ