728 x 90

Цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2023 оны  12-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:  Увс, Хяргас нуур орчим, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр.  9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр.  Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2023 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 11-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ