Өмнөд Солонгосын мульт визэнд өөрчлөлт орж, жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болжээ. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон байна.
Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:
- Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ/
- БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
- Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
- Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5×4.5см хэмжээтэй өнгөт зураг
- Гадаад паспорт /Хуулбар 1 хувь /
- Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
- БНСУ-д оршин сууж буй гэр бүлийн иргэний гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (оршин суух хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх)
- Төрөл садангийн лавлагаа эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа /E-Монголиагаас/
- D-2~D-4 ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
- E ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд ажлын газрын тодорхойлолт
- Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
- Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
- Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
- Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/