Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 2 дугаар байрны 1 дүгээр орц гал гараад байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 06:42 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 45 м2 2 өрөө байрны үүдний хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.
0 сэтгэгдэлтэй