Манай улсад нас бие гүйцсэн 1000 орчим цоохор ирвэс бий. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байна. Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёр дахь том популяци бүхий улс болж байна.