728 x 90

Малчдаас мал болон мах худалдан авах Засгийн газрын шийдвэр гарчээ

Малчдаас мал болон мах худалдан авах Засгийн газрын шийдвэр гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр Засгийн газраас гарчээ.

Шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

Нийслэлийн хүн амын ирэх оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8,000 тонн мах бэлтгэж, нөөцлөхөөр төлөвлөжээ.

Холбогдох албаныхан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавих аж.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар зудын эрсдэл их үнэлгээтэй.

Монгол орны 11 аймгийн 30 сумын нутагт цагаан зудтай, өвөлжилт улам хүндрэх төлөвтэйг анхааруулаад байгаа билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ