Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдааны хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн “В” хэсгийн эхний барилдаан Булган-Сүхбаатар аймгуудын дунд өрнөж, Булган аймгийн баг 16:9 -өөр эхний ялалтаа авлаа.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Б.Сумъяабат /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Энх-Амгалан /3/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, нийт 16 даваа авсан бол Сүхбаатар аймгийн багт аймгийн хурц арслан Б.Номиндалай /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Бо.Батжаргал /1/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /5/, аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Бадамдорж /1/, аймгийн арслан Э.Буянтогтох /0/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ /2/, нийт 9 даваа авав.
Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Бо.Батжаргал нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Орой 19:45 цагаас Баянхонгор-Дорноговь аймгийн багууд барилдана.
Тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой.
0 сэтгэгдэлтэй