728 x 90

Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хасав

Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр хасав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Түүний эл үйлдлийг Монгол бөхийн үндэсний холбоо авч хэлэлцээд, Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргажээ.

Б.Серик заан өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн. Энэ үеэрээ "Өнөөдрийн барилдааны 2-н давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ