728 x 90

Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль шатжээ

Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль шатжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуульд өнөөдөр /2023.12.12/ 04:00 цагийн үед гал гарчээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу үүрийн 03:50 цагийн орчимд сургуулийн барилгад гал гарсан байна. Эхний ээлжид сургуулийн ойролцоох дэлгүүр, аж ахуй нэгжийнхэн яаралтай арга хэмжээ авч, улмаар Онцгой байдал очиж галыг бүрэн унтраасан байна.

Одоогоор галын шалтгааны урьдчилсан дүгнэлт гараагүй байна гэлээ.

Мөн өнөөдөр үүссэн нөхцөл байддаас шалтгаалж тус сумын халаалтын шугамд засвар хийх болсон учир сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх захирамж гарчээ. Бид сургуулийн захиргаатай холбогдож мэдээллийг тодруулан хүргэнэ.Open photo

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ