728 x 90

Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал орчуулагч ирээгүй шалтгаанаар дахин хойшлов

Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал орчуулагч ирээгүй шалтгаанаар дахин хойшлов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Эмээлтийн махны үйлдвэр" гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Гэвч орчуулагч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшилжээ. 

Тус гэм буруугийн шүүх хуралдаан анх арваннэгдүгээр сарын 28-нд болох байсан ч "Эм Ди Си Пи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цогтгэрэл өөрийн биеэр ирээгүй тул шүүгдэгчийг албадан ирүүлэхийг даалгаж, арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж байв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ