728 x 90

Б.Чойжилсүрэн: ОХУ нийлүүлэлтээ бууруулж, цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл үүслээ

Б.Чойжилсүрэн: ОХУ нийлүүлэлтээ бууруулж, цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл үүслээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ОХУ-ын эрчим хүч нийлүүлэгч ИнтерРАО компаниас 2023.12.12-ны өдрийн 16 цагт Монгол Улсын Диспечерийн үндэсний төвд мэдээлэл ирүүлсэн. 2023.12.13-ны өдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний 345 мВ хэмжээг 150 мВ болгон бууруулах нөхцөл байдал үүссэн талаар бичгээр болон амаар мэдээлсэн. 

 

  1. ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна.

  2. Цахилгаан станцын шинэчлэл ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын Гусиноозерск раойн эрчим хүчний дутагдалд орсон гэсэн шалтгаануудыг хэлсэн.

Тиймээс маргаашнаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдал үүслээ. Эхний ээлжинд үүрэг хүлээсэн 124 ААН-ийг цахилгааныг өдрийн цагаар хязгаарлана. Цаашлаад төвийн хэсгийн зургаан аймаг, 150 сум, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбар тэргүүн ээлжинд системийн тогтвортой байдалд анхаарна. Дараа нь хөлдөлт үүсгэхгүйн төлөө бүх хүчээрээ ажиллана. Эмнэлэг, сургууль гэх мэт онцгой хэрэглэгчдийн цахилгааны хязгаарлахгүй байх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна.

 

Манай яам болон Диспечерийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг ОХУ руу явж, нөхцөл байдлын газар дээр нь тодруулахаар явсан. Мөн би өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг илгээсэн. Өнөөдөр утсаар ярихыг оролдоно" гэсэн мэдээллийг өглөө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ