Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээсэн байна. Учир нь түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин өмгөөлөгч нарын зүгээс цагдан хориог өөрчлүүлэх хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн ч үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ.
Сануулахад, түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон" хэмээсэн цагдаагийн байгууллагаас тайлбарласан байдаг.
0 сэтгэгдэлтэй