728 x 90

PUBG mobile ДАШТ-ий аварга IHC багийг Монгол Улсын цахим элчээр өргөмжилж,СТА цол олголоо

PUBG mobile ДАШТ-ий аварга IHC багийг Монгол Улсын цахим элчээр өргөмжилж,СТА цол олголоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотноо болж өндөрлөсөн. Тус тэмуцээнд дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ. Тус тэмцээнд Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Амжилт дүүрэн ирсэн IHC багийг ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд амжилт гаргасан багуудыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал:


"Монгол Улс ЦХХХЯ-ыг 2020 онд байгуулсан. Дэлхий дахинд цахим эдийн засагт том хувь нэмрээ оруулсан он жилүүд өнгөрч байна. Олон улсын цаашлаад дэлхийн олон уралдаан тэмцээнүүдэд Монгол залуучууд амжилт үзүүлсээр ирсэн. Энэ удаад PUBG mobile-ийн ДАШТ-нд манай улсаас анх удаа дэлхийн аварга төрөн гарсанд бид бахархаж байна. Энэ бол орчин цагийн залуучуудын хурд хүч, авхаалж самбаа, оюун санаа ямар түвшинд байгаагийн хамгийн том илэрхийлэл юм. Монгол Улс цахимжилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болох зорилтыг дэвшүүлж ажиллаж байгаа энэ цаг үед манай залуус дүү нар дэлхийд нэр алдраа дуурсгасанд бахархаж байна. Тэр ч утгаараа ЦХХХ-ны сайдын тушаалаар цахим элч тодруулах журам баталсан байдаг. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн Газар, ЦХХХ-ны сайдын тушаалаар дэлхийн аваргаар тодорсон IHC-Esort багийн хамт олныг Монгол Улсын цахим элчээр өргөмжилж байна.


Ирэх онуудад болох дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах болно" гэв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ