728 x 90

Монгол охин Францад хутга барин багшаа алах гэж дайрчээ

Монгол охин Францад хутга барин багшаа алах гэж дайрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Францын баруун хойд нутгийн Ренн хотын нэгэн дунд сургуулийн 12 настай сурагч охин англи хэлний хичээлийн үеэр хутга барин багшаа сүрдүүлсэн  хэрэг гарчээ. Энэ тухай францын хэвлэлүүд мэдээлсэн байна. 


Энэ  хэргийг хянаж буй прокурорын мэдээлснээр, "2011 онд төрсөн эмэгтэй сурагч англи хэлний багшийнхаа амийг хөнөөхөөр  том хутга бариад сургууль руугаа ирсэн.тэгээд түүнийг айлган сүрдүүлж хөөсөн. Одоогоор орон нутгийн прокурорууд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.  Сэжигтэн охин 2012 онд Франц руу нүүж ирсэн монгол цагаач гэр бүлээс гаралтай бөгөөд дөрвөн хүүхэдтэй айлын  том нь байсан тухай ярьжээ.


Охин одоогийн байдлаар эмнэлэгт сэтгэцийн шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд шинжилгээний хариу гарах үед нөхцөл байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно гэж  прокурор хэлсэн байна.  Энэ явдлаас өмнө  “энэ сарын 8-ны өдөр англи хэлний багш охины гар утсыг нь хураан авсан тул тэдний дунд зодоон болсон” гэж ангийнхан нь хэлсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ