Дэлхийн алдарт BIGBANG-ийн гишүүн Daesung удаан хугацааны дараа соло уран бүтээлээ гаргах гэж байна. Тэрбээр "FLOW" нэртэй тусгай сингл цомгоо энэ сарын 18-ны 18:00 цагт гаргахаар мэдээлээд байгаа юм. Энэхүү цомог нь 2012 онд И Хан Чул гаргасан дууны ремейк бөгөөд сонсогчдод тайван мэдрэмж өгч, баярын уур амьсгалыг бүрдүүлсэн, мөн улирлын төгс зохицлыг харуулсан бүтээл болж байгаа аж.
Хамтлагийн гишүүд болох Taeyang, G-Dragon нар өөрсдийн инстаграм хаяг дээрээ Daesung-ийн эргэн ирэлтийн тизерийн түүхийг хуваалцаж дэмжлэг үзүүлжээ.
0 сэтгэгдэлтэй