728 x 90

Өмгөөлөгч: Н.Өнөрцэцэгийн дээрээс цагаан гэрэл тусгаж, хөгжлийн банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж айдаст автуулж байгаа

Өмгөөлөгч: Н.Өнөрцэцэгийн дээрээс цагаан гэрэл тусгаж, хөгжлийн банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж айдаст автуулж байгаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 12 дугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнөөдөр /2023.12.14/ түүний өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэв өгсөн юм.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул : “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2023 оны арван хоёрдугаар сарын 4-ны өдөр цагдан хоригдсон. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Түүний биеийн байдал муу байгаа бөгөөд царай цонхийж, дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдал ажиглагдав. Өлсгөлөн бол аюултай, 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч, үхэлд хүргэх хэмжээний эрсдэлтэй байдаг. Түүнд таван хэрэг үүсгэсэн байгаа. Үүнээс нэг хэрэгтэй нь танилцсан учир Эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд заасны дагуу яллагдагч болж байгаа юм. Энэ яллагдагч болсон хэрэг дээр хилийн хориг тавих арга хэмжээ авхуулсан. Үлдсэн дөрвөн хэрэгт яллагдагчаар татагдах тогтоолтой танилцаагүй учир яллагдагч болохгүй. Иймд Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд яллагдагч болоогүй тул таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэсэн үг. Дуудах хуудсыг ирүүлсэн үйл баримт дээр Цагдаагийн албан хаагч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн утасны сүүлийн орныг буруу хийн 21 удаа залгасан баримт байгаа. Албадан ирүүлэх арга хэмжээ авна гэхээс Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл байхгүй.


Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар ярих нь зүйтэй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нүүрэн дээр нь шөнө тод цагаан гэрэл тусгаад байгаа тул унтаж амарч чадахгүй байгаа. Тэрбээр хөгжлийн банкны хэрэг дээр шүгэл үлээсэн. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй түүнийг тааруулж айдаст автуулж байна. Мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол хүнс идүүлсэн байна. Сүүлийн гурав хоног өлсгөлөн зарласан гэсэн боловч бараг арван хоног хоол тэжээлийн дутагдалтай байсан гэсэн үг. Хорих ангийн нөхцөл байдлын хувьд чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна. Энэ бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр мөн” гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ