Хэнтий аймагт 44 зорчигч тээвэрлэж явсан автобус ноцтой осол гаргасан байна.Энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Ослын улмаас хэдэн хүн гэмтсэн талаарх мэдээллийг тодруулахад "Хэнтий аймгийн төвөөс урагш автозамд том оврын автобусны жолооч Э нь замын хажууд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн осол бүртгэгдсэн байна. Тухайн асуудалд ямар нэгэн хүний биед гэмтэл тогтоогдоогүй тул жолоочийг ЗТХ-ийн 14.7.5.1 д зааснаар торгож, автомашины хохирлыг даатгалаар шийдвэрлэсэн гэх мэдээллийг өглөө.