728 x 90

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг 16.00 цагт хэлэлцэнэ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг 16.00 цагт хэлэлцэнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Учир нь түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон" хэмээсэн байдаг.

Улмаар түүний өмгөөлөгч нар гомдол гаргаснаар түүнийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр 16:00 цагт товлогдоод байна.

Сануулахад, түүнийг цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн зэрэг хэрэгт буруутган шалгаж байгаа хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн байдаг.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ