Энэ жилийн латин формейшн бүжгийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн “Moon Dance” хамтлаг оролцоно. ДАШТ энэ сарын 18-нд Хонг Конгод болох юм. Тус хамтлагийн хувьд одоогоор ес дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Стандарт болон латин бүжгийн Монгол улсын долоон удаагийн аварга, 2016-2021 оны ДАШТ-үүдэд хагас шигшээд алгасалгүй шилдгээр шалгарч финалистын цомыг 4 удаа хүртсэн. 2022 онд 4 махбодийн хүч буюу “The Power of the 4 Elements” үзүүлбэрээрээ ДАШТ-ий дэд аваргаар шалгарч мөнгөн медаль цомын эзэд болсон билээ.
0 сэтгэгдэлтэй