728 x 90

НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдах гэж байна. Иймд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ