Налайх дүүрэгт Туул голын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлагыг өнөөдөр 03.10 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.