728 x 90

1,072 хувьцааг эзэмшиж байгаад худалдсан, суутган тооцуулсан иргэд 933 төгрөгөөр буцаан авч болно

1,072 хувьцааг эзэмшиж байгаад худалдсан, суутган тооцуулсан иргэд 933 төгрөгөөр буцаан авч болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг нэг мөр зохицуулахаар тогтоолын төслийг боловсруулжээ.

Төсөлд тусгасан зохицуулалтуудыг харвал

  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх
  • Компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлнэ.
  • 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх
  • Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулна.
  • Компанийн хувьцааны 1,072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл олгоно гэжээ.

Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах юм.

2020 онд буюу сонгуулийн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг өгч байсан юм.

2020 оны байдлаар тус компанийн хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо:

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг

Тус хувьцаанд ногдох үнэ /₮/

Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо

527

47,130

10,844

536

48,240

28,160

741

66,690

334,519

750

67,500

667,898

848

76,320

41,359

857

77,130

131,256

955

85,950

9,393

964

86,760

34,491

1,063

95,670

56,346

1,072

96,480

1,080,592

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ