ОХУ-ын нийлүүлэлт, дотоодын хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор манай улс түлш шатахуун, эрчим хүчний хомсдолд ороод байгаа билээ. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар өнөөдөр өглөө ОХУ руу Засгийн газрын томилолтоор явжээ. Тэд тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар яаралтай томилолтоор явсан аж.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ эрчим хүчний нийлүүлэлтээ тодорхой хувиаар хязгаарлана гэдгээ мэдэгдсэн ч хоёр улсын Засгийн газар хоорондын комиссынхон зөвшилцөж, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх талаас анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
0 сэтгэгдэлтэй