"BigBang" хамтлагийн гишүүн "G-Dragon" хар тамхины хэрэгт холбогдон, хэсэг хугацаанд шалгуулсан. Инчон хотын цагдаагийн газар Мягмар гаригт түүнийг хар тамхины хэргээр яллахгүй байх шийдвэр гаргажээ.Тэгвэл энэ бүхний дараа "G-Dragon" хар тамхитай тэмцэх сан байгуулах болсныг түүний шинэ агентлаг "Galaxy Corp" өнөөдөр мэдэгдлээ.
"Хүнд хэцүү өдрүүдийн ард гарснаар би урьд өмнө харж байгаагүй зүйлээ олж харсан. Жил бүр 20 мянга орчим хүн хар тамхины хэргээр ял эдэлж байна. Тэдний дунд өсвөр насныхан олширч байна. Гэтэл эмнэлгийн байгууллагаас 500 хүрэхгүй хүн л зохих ёсны эмчилгээ авах боломжтой байдгийг мэдээд зүрх шимширлээ. Нөхцөл байдал ийм байгаа тул нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ" гэж "G-Dragon" ярьжээ."G-Dragon" болон "Galaxy Corp" агентлаг хамтран тусламж хэрэгтэй байгаа, нөөц бололцоо хомс хүмүүст зориулсан нийгмийн тогтолцоог бий болгохоор зорьж байна.
Мөн "G-Dragon"-ы эсрэг цуурсан, худал мэдээллүүдээ сайн дураараа устгахыг "Galaxy Corp" агентлаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, блогчид болон хувь хүмүүсээс хүслээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 28 гэхэд худал мэдээллүүдээ устгах хугацаа тэдэнд өгөв.
0 сэтгэгдэлтэй