728 x 90

ШШГЕГ-ын ажилчдын орон сууц халаалтгүй гурав хоножээ

ШШГЕГ-ын ажилчдын орон сууц халаалтгүй гурав хоножээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ШШГЕГ-ын ажилчдын орон сууц хөлдсөн гэх асуудал гарчээ.

Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас/УБЗАА/-аас асуухад "Хүмүүс халаалтгүй гурав хоносон нь үнэн. Орон сууц хөлдөөгүй. Яагаад гэхээр засвар хийхээр дулааны шугамын усыг сулласан байсан.

Өнөөдөр өглөөний байдлаар засварын ажил дуусаж, халаалтыг өгч байна.

2005 онд уг барилгыг барьсан компани хэнд ч хүлээлгэж өгөлгүй шороон доор дулааны шугамыг булаад явсан. Энэ шугам нь элэгдээд хүүхдийн зулай шиг болчихсон, нэг талд нь гагнаад хүчитгэхээр нөгөө талдаа задрах асуудал үүсэж, удлаа" хэмээн тайлбарлалаа.

Албаны хүний хэлснээр 400 гаруй айлын уг орон сууцыг ШШГЕГ-ын ажилчдын байр гэж анх барьжээ. Зарж үрээд одоо заавал шүүхийнхэн ч гэхгүй хүмүүс амьдарч буй юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ