Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан.
Өнөөдөр Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүх хүргүүлж, улмаар шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж байна. Тодруулбал, шүүхээс Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзаж, Б.Бадрааг цагдан хорих эсэх хурал үргэлжилж байна.
0 сэтгэгдэлтэй